Багшийн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх хүртэл ажил хаяна гэв
Хүүхдүүд шуугилдаж, “хичээлдээ хоцрох нь” хэмээн гүйлддэг сургууль орчимд өчигдөр өглөө нам гүм байлаа. Цэцэрлэгүүд ч мөн дүнсгэр. Багачуудгүй анги, танхим нь хоосон оргино. Учир нь өчигдөр улс орон даяар цэцэрлэг, сургуулийн багш нар ажил хаяв. Энэ тухайгаа хоёр хоногийн өмнөөс эцэг, эхчүүдэд сануулж, мэдэгдэх хуусдаар дамжуулан гарын үсэг зуруулсан юм.
2025-10-17
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцорлоо
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолын төслийг өчигдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж оролдов. Гэвч 19.30 цагийн байдлаар ирц бүрдсэнгүй. Тэр болтол олон хувиралтай үйл яв¬дал болж өнгөрсөн юм. Эрх ашигт нь нийцэхгүй бол аливаа хуралдааныг “Ажлын цаг дууссан” нэрээр дуус¬гадаг улс төрчид өчигдөр 18.00 цаг өнгөрсөн ч асуудлаа хэлэлцэнэ хэмээн “гүрийсээр” байлаа.
2025-10-17
Бодлогын өрсөлдөөн үү, тархи угаах уралдаан уу
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорондох 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2025-10-15
Үе тэнгийнхний дээрэлхэлт өсвөр насныхныг амиа хорлоход хүргэж байна
“Би үе тэнгийн дээрэлхэлт гэж юу болохыг өмнө нь мэддэггүй байсан. Гэтэл намайг долоодугаар ангид ордог жил миний халаасанд байсан, багшид хураалгах ёстой 30 мянган төгрөг алга болсон юм. Энэ тухайгаа багшдаа хэлж, ангийн камер шүүлгэхээр болов. Тэгтэл манай ангийн хүүхэд аваад, зангианыхаа ард хийчихсэн байсан. Үүнээс хойш миний зовлон эхэлсэн.
2025-10-15
“Гацуурт”-ын гэх тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой ч алт ухах гэж улайрсаар байна
УИХ-ын дарга асан, өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар, хууль тогтоогч асан Л.Элдэв-Очир нар 2016 оны сонгууль угтсан пиараа уугуул Баянхонгортоо явуулахдаа Галуут сум дахь алтны нэг бус аж ахуйн нэгжийн тус¬гай зөвшөөрлийг цуцалж байсныг эл нутгийнхан сайн санаж буй. Гэтэл тухайн үед хүчингүй болгож байсан 5-6 аж ахуйн нэгжийн ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрлийг шүүх сэргээчихсэн. Т
2025-10-14
Замд “гээгдсэн” залуусын эрүүл мэнд
Монгол бол залуучуудын орон хэмээн бид гадаад, дотоодгүй сайрхаж, цээжээ дэлдэх дуртай. Гурван хүн тутмын нэг нь залуу гэсэн ангилалд багтаж буй нь үнэн. Гэвч харамсалтай нь, манай төр, засаг залуусаа дэмжих, тэдний сайн сайхан байдлыг хангахын төлөө дорвитой ажиллаагүйн улмаас залуу үеийнхний эрүүл мэнд доройтож, анхаарал татах хэмжээнд хүрчихлээ. Тодруулбал, 15-34 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь осол гэмтэл, гаднын шалтгаанаас үүдэлтэйг мэргэжилтнүүд хэлсэн.
2025-10-13
Өнөөдөр МАН-ын хаяа бараадах уу, маргааш олонх болох уу
МАН-ын талцлын хайныг АН хагалах нөхцөл байдал үүсээд буй билээ. Эрх баригч намын УИХ дахь бүлгийн 68 гишүүн 35:33-аараа хуваагдсан. Хоёр хүнээр илүүрхсэн хэсэг нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах үндсэн зорилготой байгаа. Эхний ээлжид тэд албан тушаал болон гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, нэр холбогдсон хэргээ шалгуулах ёс зүйн шаардлагыг спикерт тавьсан. Хүч арай дутсан тал нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолын төслийг өргөн бариад буй. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 08.30, нэгдсэн чуулган 10.00 цагт хуралдан уг асуудлыг хэлэлцэхээр тов тогтоосон байна.
2025-10-10
“Шинэ хоршоо-2” хэмээх ээлжит луйвар
Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийг угтан МАН буюу эрх баригчид “Шинэ хоршоо хөдөлгөөн” ийг санаачлан, малчдад таван их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор атлуулан хэрэгжүүлж буй ч эргэн төлөлт нь тун хангалтгүй байхад ирэх оны төсөвт дахиад 133.9 тэрбумыг суулгахаар оруулж ирсэнд гишүүд эхнээсээ эсэргүүцэл илэрхийлэх боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны болон Улстөрийн зөвлөлийн гишүүн Г.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооны хурлын үеэр “Шинэ хоршоо-2” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр тавьсан төсвийг зогсоохыг шаардав.
2025-10-09
Сүйрэл
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорондох 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2025-10-08
Нотариатын өндөр хөлс иргэдийг гэрээслэл бичихээс цааргалахад хүргэв үү
“Гэрээслэл бичнэ гэдэг чинь муу ёр шүү дээ. Бичвэл үхдэг гэсэн”, “Гэрлэлтийн гэрээ байгуулбал эцэст нь салдаг юм шүү, түй түй” гэх ёжлол хуульчдын дунд бий. Энэ нь бидний эрх зүйн ухамсар, хуульд хандах соёл ямар түвшинд байгааг илтгэж буй. Харамсалтай нь, иргэдийн ийм үзэл бодол ар араасаа олон асуудал дагуулдаг нь нууц биш юм. Хэзээ нас нөгчихөө яг таг мэдэж, түүнд нийцүүлэн амьдардаг хүн гэж үгүй. Тиймээс насаараа хураасан эд хөрөнгө, баялгаа хууль ёсны дагуу бусдад өвлүүлж, гэрээслэх нь ах, дүү, амраг садан хоорондоо цаашид эргэн уулзах нүүртэй, эв түнжинтэй аж төрөхөд тустай. Ядаж л өв, хөрөнгөөс болж хутга шөвөг, хэрүүл тэмцэл, шүүх, цагдаадаа тулахаас сэргийлнэ.
2025-10-08
Д.Амарбаясгалан Засгийн газрыг, Г.Занданшатар УИХ-ыг “оролдоно”
МАН-ынхны талцал хэмээх “цуврал” үргэлжилсээр тө¬рөөр тоглох хэмжээнд тулжээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн бланк дээр Засгийн газрыг огцруулах тогтоол боловсруулж, үүнд нь 45 хүн гарын үсэг зурсан тухай мэдээлэл уржигдар оройноос сайтуудаар түгсэн юм. Эл тогтоолыг өчигдөр өргөн барина гэсэн хүлээлт байсан ч тэгсэнгүй.
2025-10-07
Тролл гишүүд
“УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”. Үндсэн хуулийн эл заалт бэлгэдлийн төдий өөрчлөгдсөн гунигт цаг үеийн гэрч нь бид болж байна. Учир нь нийт ард түмнийг төлөөлж сонгогдсоноо ч ойлгохгүй, эсвэл иргэдийн шууд санал аваагүй голдуу гишүүд нам, бүлэглэлийн эрх ашгийн төлөө “амиа өгөх”-өөс ч буцахгүйгээ эрээ цээр-гүй харуулах болов.
2025-10-06
“Говь” хуулийг уландаа гишгэж, хувьцаа эзэмшигчдээ хөсөр хаясан уу
“Говь” ХК бол Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, олон нийтэд хувьцаагаа санал болгосон нээлттэй хувьцаат компани юм. Ийм төрлийн компани нэн түрүүнд Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-нд бүртгэлтэй байх, олон нийтэд ил тод мэдээлэл өгөх, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэ¬рүүдийг мэдээлэх, санхүүгийн тайлангаа нийтэд зарлах, хуулийн дагуу хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах үүрэг хүлээдэг.
2025-10-06
Нам доторх эрх мэдлийн төлөөх “зодоон” чинь төрийн ажлыг гацаах нь, МАН-ынхаан
МАН-ын талцал төрийн институц хоорондын зөрчил болж, улс орны ажилд саад учруулах хэмжээнд гүнзгийрч байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй 1980- аад, Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэмжигч 1970-аад оныхон хэмээн эл нам дотроо хуваагдаад буй юм. Намынх нь Бага хурал хэдийн болж, олонхын саналаар Д.Амарбаясгаланг даргаараа сонгочихсон. Гэвч ялагдсан талынхан үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байна. Бага хурлын шийдвэр дүрмийн бус, ирц бүрдээгүй гэжЕрөнхий сайдын талынхан маргаж буй.
2025-10-03
Ц.БАЙДЫ: Бидструп юу болоод байгааг ойлгохгүй, гайхсанаа Богд уулыг ширтээд чимээгүй зогсчихсон
“Инээд байгаа газарт эрүүл нийгэм оршино” уриатай “Тоншуул” сэтгүүлийн 90 жилийн ойг тохиолдуулан манай “Уншигч-сурвалжлагч” буланд эрхэм хүндтэй уран бүтээлчид уригдлаа. Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Монголын шог зургийн загалмайлсан эцэг” гэгддэг Цэвэгийн Байды гуайтай түүний шавь болох Соёлынгавьяат зүтгэлтэн, монгол шог зураачдын томоохон төлөөлөл Самандарын Цогтбаяр ярилцсан юм.
2025-10-03
Шинэ хууль хөдөлмөр эрхлэгч 1.3 сая иргэний “шүхэр” болж чадах уу
Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 1.3 сая хүний эрүүл мэнд, амь нас дээсэн дөрөөнд дэнжгэнэжбайна гэхэд буруудахгүй. Ажлын байран дахь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдээгүйгээс олон хүн хөдөлмөр эрхэлж байхдаа гэмтэж бэртэн, амиа алдсан харамсалтай тохиолдол жилээс жилд нэмэгдсээр. Тухайлбал, 2024 онд улсын хэмжээнд үйлдвэрлэлийн 809 осол гарчээ. Энэ нь өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Осолд өртсөн хүмүүсийн 77 хувь нь эрэгтэйчүүд.
2025-10-02
Барилгын компаниудыг “боомилох” бодлого
Барилгын салбар сүүлийн арван хэдэн жилд эрчимтэй хөгжиж, улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болсныг олон судалгаа харуулж байна. Улсын хэмжээнд шинэ суурьшлын бүсүүд нэмэгдэж, дагуул хот, дэд төвийн төслүүдийг төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар “түлхэж” эхэлсэн билээ. Замын түгжрэлийг бууруулах, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн үйлчилгээний ачааллыг багасгах, төвлөрлийг сааруулахын тулд хотыг дэд төвүүдэд хуваан тэлэх нь зөв.
2025-10-01