Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Хэнтий дэх түүхэн аялал жуулчлалын маршрутыг “Google map”-д бүртгүүлнэ

Засгийн газар “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төв цэг болгох зорилт тавьсан. Үүний хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн баг, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Гурван голын нүүдэлчид” холбооныхон хамтран Хэнтий аймаг дахь түүхэн аялал жуулчлалын маршрутыг тодорхойлж, “Google map”-д бүртгүүлэхээр ажиллаж эхэлжээ.
2025-08-12

Дотоодын шинэ ургацын ногоо худалдаанд гарсан ч үнэ нь өнгөрсөн жилийнхээс 30 хувиар нэмэгджэ

“Алтан намар-2025” дотоодын төмс, хүнсний ногооны үзэсгэлэн, худалдаа өнөө жил нийслэлийн хэмжээнд 21 байр¬шилд гарах товтой байна. Үүнээс одоогийн байдлаар дөрвөн дүүргийн зарим цэгт шинэ ургацын ногоонуудыг жижиглэн болон бөөний үнээр борлуулж эхэлжээ.
2025-08-12

Талын агуйг нурах эрсдэлгүй болгож, хамгаалалтад авчээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Шилийн богд уулын ойролцоо орших Талын агуйг хамгаалах ажил амжилттай болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул мэдээлэв.
2025-08-12

Энэ жил 21 500 хүүхэд шинэ сургууль, цэцэрлэгт суралцана

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, шинээр ашиглалтад оруулах сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин өчигдөр мэдээлэл хийв.
2025-08-12

Намрын чуулганыг ирэх сарын 15-нд нээнэ

УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээхэд сар гаруйхны хугацаа үлджээ. Өмнөх жилүүдэд намрын чуулганыг аравдугаар сарын 1, хаврынхыг гуравдугаар сарын 15-нд нээдэг байсан. Тэгвэл өнгөрсөн долоодугаар сард парламентаас УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлахдаа чуулганыг есдүгээр сарын 15-нд нээж байхаар зохицуулжээ.
2025-08-12

“Spotify” зарим багцын төлбөрөө нэмнэ

Хөгжим болон подкастын стрийминг платформ болох “Spotify”-ийн “Premium” багцын үнэ нэмэгдэх нь. Тодруулбал, ирэх сараас эхлэн Ойрх Дорнод, Африк, Европ, Латин Америк, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын сонсогчдод зарим багцын захиалгын үнэ өөрчлөгдөхийг цахим шуудангаар нь дамжуулан мэдэгдсэн байна.
2025-08-11

Байгалийн хадлангийн нөөц бэлтгэх боломжтой аймаг, орон нутгуудын судалгаа гаргаж байна

Байгалийн хадлангийн нөөц бэлтгэх боломжтой аймаг, орон нутгуудын судалгаа гаргаж байна
2025-08-11

Энэ сарын 22-24-нд “Нүүдэлчин” фестивальтай

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрхны бэлд энэ сарын 22-24-нд гурав дахь жилдээ болно. Эл арга хэмжээний үеэр улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан, сур болон шагай харваа, уран уургач, бугуйлч зэрэг уламжлалт спортын төрлөөр олон сонирхолтой тэмцээн зохион байгуулах аж.
2025-08-11

Монелийн уулзвараас Цайз захын уулзвар хүртэл авто замыг лхагва гарагт хааж шинэчилнэ

Доржийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Монелийн уулзвараас Цайз захын уулзвар хүртэл авто замыг хааж, асфальтбетон хучилт, тэмдэглэгээ хийхээр болжээ.
2025-08-11

Махчин шувуу түймэр дэгдээжээ

Канадын баруун хэсэгт орших Бритиш Колумбиа мужийн Ашкрофт хотоос өмнө зүгт гарсан гал түймрийг нэгэн махчин шувуу дэгдээснийг шинжээчид тогтоосон байна.
2025-08-11

Чингис хааны шүтээн хөргийг тольдоорой

“Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейнхэн олны хүртээл болгож байна. Ирэх сарын 9 хүртэл толилуулах эл үзэсгэлэнд тус музейн 28 дэсийн үзмэр болон иргэн Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалж буй XVIII-XX зуунд хамаарах эзэн сангийн ганзай, танка зураг, сан тахилын судар тэргүүтэй 29 эд өлгийн зүйлийг анх удаа нийтэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлог аж.
2025-08-11

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ

Нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэрлэх үйлдвэрийн барилгын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэрийг хариуцан ажиллуулах Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, өнгөрсөн долоодугаар сарын 31-нд ажилдаа орсон байна. Ерөнхий сайд Г.Занданшатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар тус үйлдвэрт өнөөдөр ажиллалаа.
2025-08-11

Бидний нүцгэн үнэн хийгээд үйлийн үрийн тойрог дахь бас бус зүйлсийн тухай

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Мөнх-Эрдэнийн кино шүүмжийг уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр урлаг, утга зохиолын салбарт ус, агаар шиг дутагдаж буй шүүмж судлалаар мэргэшсэн залуу судлаачдын нэг бөгөөд энэ чиглэлээр зохион байгуулсан томоохон уралдаануудад идэвхтэй оролцдог нэгэн юм. Б.Мөнх-Эрдэнэ хамгийн сүүлд МУИС-иас өнгөрсөн онд зохион байгуулсан “Утга зохиол, урлагийн шүүмж бичвэрийн улсын уралдаан”-д “Г.Аюурзанын фатализм” бүтээлээрээ дэд байр эзэлсэн.
2025-08-11

Сансарт атгалцсан гар салж, нийлсэн тухай түүх

Хагас зууны өмнө 1975 оны долоодугаар сарын 15-нд ЗХУ “Союз-19” сансрын хөлгөө хөөргөсөн юм. Хоёр хоногийн дараа уг хөлөг Америкийн “Аполлон”-той залгагдсан байдаг. Манай гаргийг хоёр лагерьт хуваасан хүйтэн дайн тэгэхэд хэдэн цаг мартагдсан гэдэг. Энэ нь ердөө л техникийн туршилт төдий биш, итгэл найдварын бэлгэ тэмдэг, хоёр ертөнцийн хоорондын гүүр, агааргүй орон зайд атгалцсан гар байсан юм.
2025-08-11

Монгол хүүхдүүд олон улсын хиймэл оюуны олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ

Олон улсын хиймэл оюуны II олимпиадад эх орноо төлөөлөн хоёр багийн найман сурагч оролцсоноос хос хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, дэлхийн 61 улсын 284 сурагч хоёр өдрийн турш машин сургалт, хиймэл оюуны зургаан бодлого бодож, оюун ухаанаа уралдуулан өрсөлджээ. Тэмцээний нийлбэр оноогоор “Эрхэт эрдэм” сургуулийн XII ангийн сурагч Ч.Ирмүүн, “Оюунлаг” сургуулийн XI ангийн сурагч С.Хангэрэл нар хүрэл медаль хүртсэн бол “Хобби” сургуулийн X ангийн сурагч Ү.Эрхэс тусгай байрт шалгарсан байна. Өнгөрсөн жил болсон, хиймэл оюуны анхдугаар олимпиадаас манай улсын сурагчид алт, хүрэл медаль хүртэж байв.
2025-08-11

УБТЗ-аас авсан хөрөнгөө угаасан гэх Ж.Гарьдын гэм буруутай, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлнэ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэм­­лэгийн даргаар ажиллаж байсан Д.Ж-гийн хүү Ж.Гарьдад холбогдох хэр­­гийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын бич­сэн эсэргүүцлийг үндэслэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хянан хэлэлц­­лээ.
2025-08-11

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэргүүтэй холбогдох албаныхан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулиныг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа.
2025-08-11

Францад сүүлийн 80 жилд бүртгэгдээгүй ой, хээрийн түймэр гарав

Францын өмнөд хэсэг болох Окситани мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас өнгөрсөн бямба гарагт нэг иргэн нас барж, 25 хүн гэмтэж бэртсэний 19 нь гал сөнөөгч байв. Энэ нь сүүлийн 80 жилд бүртгэгдээгүй, томоохон хэмжээний гамшиг байсан аж.
2025-08-11