Хабаровскийн эдийн засгийн чуулга уулзалт: хамтын ажиллагааны шинэ боломжууд
Тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд ОХУ-ын Алс Дорнодын Хабаровск хотноо Орос, Хятадын эдийн засгийн чуулга уулзалт анх удаа зохион байгуулагдах бөгөөд гол сэдэв нь Большой Уссурийскийн арлыг хамтран хөгжүүлэх хамтын ажиллагаа юм. Амар мөрөн дээр байрлах 350 км2 талбай бүхий энэ арал нь 1860-аад оноос хойш Орос, Хятадын хооронд газар нутгийн маргаантай байсаар ирсэн. Гэхдээ харьцангуй саяхан буюу 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр тус арлыг хамтран хөгжүүлэх тохиролцоонд хүрсэн нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улам үнзгийрч байгаагийн бэлгэдэл болсон юм.
2025-05-15
“Плэйтайм”-ынханд зориулж татвар төлөгчдийн 18.6 тэрбум төгрөгөөр зам тавина гэвүү
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Плэйтайм” хөгжмийн наадмын талбай руу 9.3 тэрбум төгрөгөөр авто зам тавих нээлттэй сонгон шалгаруулалтын тендер зарлажээ. “Тоньюукукийн замаас “Плэйтайм” аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам, замын байгууламжийн ажил” хэмээн албан ёсны мэдээлэлд нь дурджээ. Энэ ажлын нийт төсөвт өртөг нь 18.6 тэрбум төгрөг бол зөвхөн энэ онд санхүүжүүлэх нь 9.3 тэрбум аж. Санхүүжилтийн эх үүсвэр нь мэдээж орон нутгийн төсвийн хөрөнгө буюу нийслэлчүүдээс төвлөрүүлсэн татварын мөнгө.
2025-05-15
Бага зэргийн бороо орно
Тавдугаар сарын 15-16-нд Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн зарим газраар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.
2025-05-15
1700 орчим хүүхэд байнгын хэвтэрт байна
Жил бүрийн тавдугаар сарын 13-ныг бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Mанай улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 оны энэ өдөр нэгдэн оржээ. Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлснээр тухайн хүүхдэд хугацаа алдахгүйгээр дэмжлэг үзүүлэх, мөн хоёрдогч хүндрэлээс сэргийлэх томоохон алхам гэж мэргэжилтнүүд үздэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хөгжлийн хоцрогдолтой байна уу, үгүй юү гэдгийг эрт илрүүлснээр хөгжлийн бэрхшээлийг 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн дэлхий нийтийн судалгаа бий аж.
2025-05-14
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно
рван өдөр үргэлжлэх 37 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” буюу номын баярыг тавдугаар сарын 16-18-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй. Ард иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулж байна.
2025-05-14
“Нийслэлийн төсвийн 300 сая төгрөгөөр хяналтгүй, чанаргүй ажил хийж байна”
“Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагынхан Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төв, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэнтэй хамтран Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт хийж буй тохижилтын нэгэн ажилд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэв. Ингэхэд тухайн ажлыг оршин суугчдын санал, хэрэгцээнд үндэслээгүй, чанарын шаардлага хангахгүй материалаар ямар ч хяналтгүй хийж байгаа нь тогтоогджээ. Засаж, тохижуулах нэрээр явган хүний бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй замыг хуулж, төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлэн, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна гэж тэндхийн иргэд гомдол гаргасанаж.
2025-05-14
Халаалт, халуун усгүй “хахир” өдрүүд айсуй
Улаанбаатарчуудыг чийрэгжүүлэх, улсын бодлогот “кампанит ажил” маргаашаас албан ёсоор эхлэх нь. Эрчим хүчний холбогдох хууль, журамд заасны дагуу жил бүрийн энэ өдөр айл өрх, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг зогсоож, байршил, үйл ажиллагааны онцлогоос нь хамааран есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл хязгаарладаг.
2025-05-14
Нийслэлд 19 хэм дулаан байна
2025 оны тавдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2025-05-14