ДЭМБ, ЭМЯ-наас зохион байгуулж буй “Амьсгалын замын халдварын эмгэг төрөгчдийн хөдлөл зүйн таамаглалыг тооцох нь” сэдэвт сургалтад ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг энэ сарын 2-5-нд хамруулж байна. Сургалтаар эмч нарт халдварт өвчний тархалтын зүй тогтлыг тооцоолох, дэгдэлтийн эрчмийг урьдчилан үнэлэх, хариу арга хэмжээний үр нөлөөг тоон үндэслэлээр загварчилж, нотолгоонд тулгуурлаж шийдвэр гаргах үйл явцыг дэмжих зэрэг мэдлэг, ур чадвар олгож буй аж.
ДЭМБ, Австралийн Мельбурн, Британийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн болон Италийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид сургалтад илтгэл-хичээл зааж буй тул салбарын яам, тусгай мэргэжлийн төвүүд ихээхэн ач холбогдол өгч байгаа гэнэ.
Олон улсын судлаачдын баг манай мэргэжилтнүүдэд өөрсдийн ашигладаг арга, туршлагаа хуваалцаж, тухайлбал халдварт өвчний тархалтын хэтийн төлөвийг урьдчилан таамаглах математик болон статистик загварчлал зааж өгөх гэнэ. Эмч нарыг ингэж чадавхжуулснаар халдварт өвчний чиглэлээр баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлуулж, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд шинжлэх ухаанд суурилсан урьдчилан тооцоолол, таамаглал боловсруулж сургах явдал аж. Ингэснээр шийдвэр гаргахад эмч, мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо нэмэгдэх юм. Цаашлаад хариу арга хэмжээг төлөвлөх, нөө-цийг зөв хуваарилах, эдийн засаг, цаг хугацаа хэмнэх зэрэгт чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид хэллээ.
О.Бат