Хятадууд гэдийж, малчид гонсойж байна
Хэнтий аймгийн малчин залуу энэ сарын эхээр хэдэн ямаагаа самначхаад ноолуурын үнэ өсөхийг хэсэг харзнасан гэнэ. Гэтэл үнэ өсөх нь бүү хэл, авах ч хүн олдохоо байж. Сарын эхэнд нэг кг ноолуурыг 150 мянга орчим төгрөгөөр авч байсан ченж одоо болохоор “авахгүй” гээд гэдийчхэж. “Ноолуур авна” гэх зарын дагуу ярихаар 140 мянга гэх боловч яваад очихоор кг-ыг нь 100-105 мянган төгрөгөөр л үнэлж буйг малчин залуу ярьсан юм. Харин салбарын яамныхан нь зүүн аймгийн малчдаас ноолуурыг нь бүрэн авч дууссан.
2025-04-24
Бөхөнгийн тоо толгой түүхэнд байгаагүйгээр өсөж, 23 мянгаас давжээ
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд тэмдэглэх болсон. Монгол бөхөнгийн өдөр өчигдөр тохиолоо. Бөхөнгийн тоо толгой сүүлийн 27 жилийн хугацаанд долоо дахин өсөж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн баярт мэдээг тус байгууллагынхан энэ өдөр зарлав.
2025-04-24
Нийслэлд өдөртөө 15 хэм дулаан байна
Дөрөвдүгээр сарын 24-нд ихэнх нутгаар дулаарах боловч, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2025-04-24
Олон улс болон үндэсний хэмжээний шилдэг байгаль хамгаалагчид тодорлоо
Олон улсын эх дэлхийн өдөр өчигдөр тохиов. Дэлхийн улс орнууд энэөдрийг “Бидний хүч, бидний гараг” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж, байгальд хөлийн жимээс өөр ул мөр, хор хохиролгүй амьдрахыг бүх нийтэд уриалсан бол хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улс, үндэсний байгууллагууд шилдгийн шилдэг эко элч нарыг алдаршууллаа.
2025-04-23
Өсвөр насныхны сэтгэл зүйг ойлгож дэмжье
Эрүүл мэндийн яам болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн хамтран “Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё” сарын аяныг эхлүүлсэн байна. Үүний хүрээнд ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагч нар өсвөр үеийн төлөөллийг хүлээн авч, эрүүлмэндийнталаармэдээлэл өгсний зэрэгцээтэдний дуу хоолойг сонсжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид эрүүл мэндийн орчин дахь хүүхдийн эрх хамгааллын хэрэгжилт, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, зөв хооллолт сэдвээр илтгэл хэлэлцүүлж, тулгамдсан асуудлаа ярилцсан аж.
2025-04-23
Ан амьтдаа анхааран хамгаалж, үр өгөөжийг нь хүртье
Монголчууд эрт дээр үеэс мал аж ахуй эрхлэн амь зуухынзэрэгцээ ан агнуурын үйл ажиллагааг зохистой эрхэлж, ан амьтныг хайрлан хамгаалж, өсгөн үржүүлэх шинжлэх ухааныүндэстэй зөв ашиглах уламжлалт ёс заншлаа өнөөг хүртэл хадгалж ирсэн түүхтэй.
2025-04-23
Туулын хурдны замын тендерийг дахин зарлахаар боллоо
Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 27- нд зарласан. Тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд нээж, үнэлж, дүгнэхэд оролцогчид тендерийн шаардлага хангаагүй учраас Туулын хурдны замын тендерийг дахин зарлахаар болжээ. Энэ нь Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэгт тооцогдож буй бөгөөд хотын зүүн талдаа Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 км урт зам юм.
2025-04-23
Туршилт, судалгаанаас бусад зориулалтаар мод импортлохыг хоригложээ
Манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өмнөд хөршөөс их хэмжээний тарьц, суулгац худалдан авч, мод үржүүлгийн компаниудаа дампууруулж буй тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Өнөө жил гэхэд Хятадаас 10 сая тарьц, суулгац авахаар төлөвлөж, Замын-Үүд-Эрээний боомтоор 8000 орчмыг оруулж ирсэн гэж мэдээлсэн юм.
2025-04-23