Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Н.Баярхүү чансаа өндөр сэтгүүлд бие даасан өгүүллээ хэвлүүлсэн Монголын анхны археологич болжээ

МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн дэргэдэх Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судлаач Н.Баярхүү археологийн салбарт чансаа өндөртэйд тооцогддог сэтгүүлүүдийн нэг “Journal of archaeological science: reports”-д бие даасан судалгааны өгүүллээ хэвлүүлжээ. Хяналт, шалгуур өндөртэй тус сэтгүүлд археологичид ихэвчлэн хамтарсан буюу олон зохиогчтой өгүүллээ хэвлүүлдэг гэнэ. Харин Н.Баярхүү эл сэтгүүлд бие даасан өгүүллээ хэвлүүлсэн Монголын анхны археологич болсныг МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал, доктор, дэд профессор Ц.Төрбат хуваалцлаа.
2025-08-20

“УИХ-ын гишүүдээс хөрөнгө оруулалтын санал асуух нь буруу”

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас Ерөнхий сайд Г.Занданшатарт Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай холбоотой асуулга тавьсан байна. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг тэрбээр асуусан аж.
2025-08-20

Бүтэлгүй дарга, бүтээмжгүй албат

Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг эртний монгол зүйр үгийг эдүгээ цагт “хувиргавал” бүтэлгүй даргад бүтээмжгүй ажилтан гэж тодорхойлж болохоор. Монголын төр засгийн удирдлагууд, дарга нар нь өөрсдөө бүтэлгүй, урагшгүй байсаар байвал “бүтээмжийн менежер” гээч өндөр цалинтай албан тушаалыг хэдэн зуу, мянгаар нь бий болгоод ч бүтээмж сайжрахгүй нь Пифагорын теорем шиг баталгаатай зүйл билээ.
2025-08-20

Улсын аялал жуулчлалын бүсийг тодорхойлно

2023 онд шинэчлэн баталсан, Аялал жуулчлалын тухай хуульд “Аялал жуулчлалын бүсийг улсын, орон нутгийнх гэж ангилж тогтооно” хэмээн заасны дагуу улсын аялал жуулчлалын бүсийг тодорхойлох ажил үргэлжилж байна. Үүнийг ССАЖЗЯ-ны захиалгаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийнхэн хамтран гүйцэтгэж буй аж.
2025-08-20

“Дижитал детокс” үйлчилгээний эрэлт эрчимтэй өсөж байна

Ухаалаг утас, компьютер, интернэтээс тодорхой хугацаанд бүрэн татгалзаж, биеийн болон сэтгэцийн эрүүл мэндээ сэргээхэд чиглэсэн “digital detox retreat” үйлчилгээний эрэлт дэлхий даяар нэмэгдэж байна. Үүнд ихэвчлэн хотын стресс, бухимдал, технологийн хэт хэрэглээндавтаж, ядаргаанд орсон, нойргүйдэлтэй, дундаас дээш орлоготой хүмүүс түгээмэл хамрагддаг гэнэ.
2025-08-19

Цэцэрлэгийн хүүхдээс шээс, цагаан хорхойн шинжилгээ авахгүй

Энэ хичээлийн жилд улсын хэмжээний цэцэрлэгүүдэд 280 орчим мянган хүүхэд хамрагдах төлөвтэй. Тэд бүгд шээс, цагаан хорхойн шинжилгээнд хамрагдаж байж “алба”-ндаа элсдэг журамтай байв. Тэгвэл өнөө жилээс салбарын сайдын холбогдох тушаалаар цэцэрлэгийн хүүхдүүдээс шээс болон шимэгч хорхойн өндөг илрүүлэгч шинжилгээг авахыг хоригложээ. Жил бүрийн намар дүүргүүдийн эмнэлгүүд болон хувийн лабораториудад урт дараалалүүсгэдэгбайсныг ийнхүү болиулсан байна.
2025-08-19

“Мөнхийн ус”-ыг орлох мөрөөдлийн нээлт

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс үхэшгүй мөнх амьдралын тухай мөрөөдсөөр ирсэн. Үлгэрийн баатрууд хүртэл залуужуулах шидтэй ундаа, мөнхийн амьдрал бэлэглэх булаг хайж, эрдэмтэн судлаачид хөгшрөлтийн нууцыг тайлах гэж оролдсоор өдийг хүрчээ. Харин XXI зуунд шинжлэх ухаан энэ мөрөөдөлд бодитойгоор улам ойртож буй. Биологийн шинжлэх ухаан, генетик, эс судлалын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, хөгшрөх нь зөвхөн хувь тавилангийн бус, тодорхой хэмжээнд буцааж болох биологийн үйл явц гэдгийг нотлохоор оролдож байна.
2025-08-19

Уураар халдаг дулааны 20 зуухыг шинэчилнэ

Улаанбаатар хотын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ.
2025-08-19

Нарийн ноолуурын чиглэлийн ямааны 300 ишгийг сэлгэн нутагшуулжээ

“Ханбогд кашимер” ХХК хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, малчдын хоршоодыг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтыг даван туулахад нь тусалж, үржлийн чанарыг сайжруулах зорилгоор нарийн ноолуурын чиглэлийн улаан ямааны 300 ишгийг Сүхбаатар аймгаас Өмнөговьд нутагшуулжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян сумаас ийм тооны төл худалдан авч, Өмнөговийн Номгон сумын “Лусын сэрчим” хоршоонд бэлэглэжээ.
2025-08-19

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ

Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2025 оны эхний долоон сард 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 16.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд буюу 6.1 хувиар буурсан байна. Тэр дундаа татварын нийт орлого 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар буурсан бөгөөд үүнд орлогын албан татвар 946.6 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.2 их наяд төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.
2025-08-19

Ү.Төмөрхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

“ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягаас болж хохирсон гэх 300 гаруй иргэний төлөөлөл өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2025-08-19

Хувь тавилан минь намайг сонгосон Хувилах өөр хувилбар гэж үгүй...

Ерээд оны эхээр Монголын утга зохиолын ертөнцөд өөрийн өвөрмөц содон шүлгүүдээрээ цахиур хагалан орж ирсэн яруу найрагч бол Ц.Отгонжаргал. МЗЭ-ээс зарласан анхны номын уралдаанд “Хөх морьд” түүврээрээ шалгарч байсан тэрбээр хожим “Над шиг бүсгүй чамд”, “Муруй дүрс” номоохэвлүүлж, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын эзэн болж байв. “Хувь тавилан минь намайг сонгосон Хувилах өөр хувилбар гэж үгүй…” хэмээн адарч нэг, аргадаж нэг шүлэглэдэг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ц.Отгонжаргалын бүтээлүүдээс уншигчдадаа дээжлэн хүргэе.
2025-08-19

Зэсийн экспортын биет хэмжээ 1.2 сая тоннд хүрчээ

Монгол Улс 2025 оны эхний хагас жилд нүүрснээс 2.6 тэрбум, зэсийн баяжмалаас 2.4 тэрбум ам.долларын орлого олжээ. Зэсийн баяжмалын экспортын орлого нүүрснийхтэй бараг ижил түвшинд хүрсэн явдал нь урд хөрш сүүлийн жилүүдэд боловсруулах салбараа тэлж буйтай холбоотой гэнэ.
2025-08-19

“The MongolZ” “BLAST Bounty Fall 2025”-д дэд байрт шалгарав

Бүгд Найрамдах Мальта улсад болж өндөрлөсөн цахим спортын Count¬er-strike 2 (CS2) тоглоомын дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн “BLAST bounty fall 2025” тэмцээнд манай орны “The MongolZ” багийн тамирчид дэд байрт шалгарлаа. 500 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний финалын тоглолтод шалгарахдаа тэд дэлхийн “Counter-strike 2” цахим спортын нэгдүгээрт эрэмбэлэгддэг Францын дийлдэшгүй “Team vitality”-ийг хожсон нь энэ удаагийн онцлох хэсэг байсныг зохион байгуулагчид цохон тэмдэглэж буй. “The MongolZ” багийнхан урьд нь есөн удаа тэдэнтэй учраа таарч тоглохдоо хожиж байгаагүй юм.
2025-08-19

Нийтийн эзэмшил, ногоон байгууламжийг сүйтгэх ажилд төрийн байгууллагынхан оройлж, хувийнхан “тусалж” байна

Зам, барилга, инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх нэрээр нийтийн эзэмшлийн гудамж, талбай, ногоон байгууламжид дур зоргоороо халдаж сүйтгэдэг явдал Улаанбаатар хотод сүүлийн үед гаарлаа. Төрийн байгууллага, хувийн хэвшил гэлтгүй бүгд ийм зөрчил гаргаж байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, “Хангилцаг” ХХК Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг, “Хүннү-2222” хорооллын ойролцоо дулааны шугам сүлжээний ажил гүйцэтгэхдээ тухайн бүс дэх ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч сүйтгэн, нийтийн эзэмшилд халдав.
2025-08-19

Үндэсний компаниуд эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцагсдад зориулсан тэтгэлэг зарлаж эхэллээ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өнгөрсөн жил оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлынхаа зардлыг албан татвараас хасаж тооцуулах боломж бүрдсэн. Тодруулбал, байгаль хамгаалал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчны тохижилт, асрамжийн үйлчилгээ, эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийг дэмжих тэтгэлэг зэрэг хуульд заасан тодорхой үйл ажиллагааг аж ахуйн нэгж хувийн зардлаараа санхүүжүүлсэн тохиолдолд тухайн жилийн орлогод ногдох татварыг нэг хүртэлх хувиар хөнгөлөхөөр тусгаж, 2024 оны наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн юм.
2025-08-19

АН-ын ҮБХ-г 14 хоногийн дотор хуралдуулахыг шаардлаа

Энэ тухай шаардлагыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Баатархүү, Б.Түвшин нарынхүннамынхаа Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны дарга, гишүүн О.Амгаланбаатарт өчигдөр гардуулжээ. Үүнийг ҮБХ-ны 168 гишүүн нь дэмжиж, гарын үсгээ зурсан юм байна.
2025-08-19

Хэрэглэгчийн итгэлийн индекс өмнөх жилийн мөн үеийнхээс 9.8 пунктээр буурлаа

Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл энэ оны II улиралд өмнөх улирлаас 5.5 нэгжээр буурсан байна. Тодруулбал, NRCC компани Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран хэрэглэгчдийн итгэлийн улирал тутмын судалгаа хийжээ.
2025-08-19

Отгонтэнгэр хайрханы мөнх цасны хэмжээ 84.2 хувиар багасжээ

Сав газрын захиргаад хариуцсан нутаг дэвсгэртээ усны тооллого, судалгаа хийж, гол, нуурын усны түвшин, мөнх цас, мөсөн голуудын талбайн хэмжээ эрс багассан талаарх таагүй статистик мэдээг сүүлийн өдрүүдэд ээлж дараалан хүргэсээр байна. Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааныхан Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханы мөнх цасны хэмжээ 2005 оны буюу 20 жилийн өмнөх үеийнхээс 84.2 хувиар буурсныг мэдээллээ. 2005 онд хийсэн судалгаагаар тус хайрхан дахь мөнх цасны талбай 220.6 га байж. Тэгвэл өдгөө 34.7 га хүртлээ багасжээ. 2015 оноос хойш гэхэд л талбайн хэмжээ нь 30 орчим хувиар буюу 11.7 га-гаар буурсан аж.
2025-08-19

 Нийгмийн халамжийг багасгаж, татвар бууруулахыг иргэд хүсэв

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс авсан саналын нэгдсэн дүн, статистик гарчээ. Санал асуулга энэ сарын 1-15-нд үргэлжилж, орон даяар нийт 189 752 хүн оролцсон байна. Тэдний 99 хувь нь И-Монголиа систем, бусад нь 11-11 төвийн утсаар болон танхимаар саналаа өгсөн аж. Нийт санал өгсөн иргэний 50 хувийг 18-34, 45.6 хувийг 35-54, 4.4 хувийг55-аас дээш насныхан эзэлжээ. Залуу үе улсынхаа төсөвт ийнхүү анхаарч, буруу, зөвийг шүүхэд оролцсон байх нь. Ийнхүү улсын төсвөө боловсруулахад олон нийт анх удаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр хувь нэмрээ оруулжээ.
2025-08-19