Есдүгээр сарын 11-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 254 дахь өдөр бөгөөд он дуусахад 111 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө 6 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
- Билгийн тооллын 2, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2486.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.50, юань 362.70, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00-18.00 цагт "Blue sky"-д “Өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-одоо-ирээдэй” сэдэвт симпозиум болно.
- 11.30 цагаас Өнөөдөр сонины МН-25 төвд иргэний нийгмийн байгууллагууд, иргэд хамтран Монгол улсын үндсэн хуулийн 3.1-д заасан бүрэн эрх мэдлийнхээ дагуу УИХ-ыг тараах үйл ажиллагааг эхлүүлж байгаа талаараа хэвлэлийн бага хурал хийнэ.
- 17.30 цагаас Blue Sky зочид буудлын Sapphire танхимд Малайзын гүнж тэргүүтэй ОУ-ын нэр хүнд бүхий 107 зочид төлөөлөгчдийн Монголд хандив өгөх арга хэмжээ болно.
- Монголын залуучуудын холбооны Б корпуст 10.30 цагаас Хүүхэд хамгаалал сэдэвтэйгээр багш нарын ажил хаялттай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- 11.30 цагаас нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд: “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах тухай Хэвлэлийн бага хурал болно. Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр үндэсний тэргүүлэгч 50 аж ахуй нэгж, байгууллагууд нээлттэй 500 ажлын байр зарлах юм.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2001 онд АНУ-ын худалдааны ихэр цамхагийг нураасан халдлага болов. Онгоц барьцаалагчид Нью-Йорк дахь Дэлхийн Худалдааны Төвийн барилгыг нурааж, Виржини муж улсын Арлингтон дахь Пентагоны барилгад гэмтэл учруулсан. Мөн барьцаалагдсан нэг онгоц Пеннсилвани муж улсын Шанксвиллд осолджээ.
- Өнөөдөр Аргентин улсад Багш нарын баярын өдөр тохиож байна.
- 1987 оны энэ өдөр Италийн алдарт хөлбөмбөгчин Robert Acquafresca мэндэлжээ.
- Мөн 1977 оны энэ өдөр "Ludacris" хэмээх нэрээрээ алдаршсан Америкийн реппер Christopher Brian "Chris" Bridges мэндэлжээ.
- 1997 онд НАСА-гийн хөөргөсөн "Mars Global Surveyor" хэмээх робот сансрын хөлөг Ангараг гаригт хүрчээ.