
Есдүгээр сарын 12-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 255 дахь өдөр бөгөөд он дуусахад 110 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 16 хэмийн дулаан бол шөнөдөө 2 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 3, гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2490.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.20, юань 362.70, вон 2.20 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт багш нар Сүхбаатарын талбайд дахин жагсаж, суулт хийнэ.
- 10.30 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “япон соёлын наадам 2018” арга хэмжээний талаарх мэдээллийг өгнө.
- 09.30 цагт Гадаад харилцааны яаманд “Татварын глобалчлал Монголд” уриан дор Ази, Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Олон улсын татварын чуулган “АОТСА 2018-MONGOLIA”-аас “УЛААНБААТАРЫН ТУНХАГ БИЧИГ”-ийг үзэглэнэ.
- 09.00 цагаас “Монгол Улсын соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалт”-ын нээлтийн арга хэмжээ ГХЯ-ны 201 тоотод болно.
- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 8 сарын мэдээллийг 11.00 цагт Засгийн газрын III байр, Үндэсний статистикийн хорооны B1 давхрын "Мэдээллийн төв"-д танилцуулна.
- 10.00 цагт "Hotel Nine" зочид буудлын III давхарын хурлын танхимд "RESTO EXPO-2018" үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгнө.
- 12.00 цагаас Улаанбаатар хотын цэвэр усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төслийн нээлт Сөүлийн гудамж Улсын драмын эрдмийн театрийн өмнөх талбайд болно
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1971 оны энэ өдөр Өмнө Солонгосын дуучин, жүжигчин Ань Жэ-үк мэндэлжээ.
- 1986 оны энэ өдөр Японы хөлбөмбөгийн тамирчин, Yuto Nagatomo мэндэлжээ.
- 1973 оны энэ өдөр Галзуу хурд цувралын алдарт жүжигчин Paul Walker мэндэлж байжээ. Харамсалтай нь тэрээр 2013 онд ослоор таалал төгссөн юм.
- 2011 онд 2011 оны 9 сарын 11-ний дайралтаар амь насаа үлдсэн хүмүүсийн дурсгалд зориулсан Нью Йорк хотын 9/11 Memorial музей олон нийтэд нээлттэй болжээ.
- 2003 онд Иракийн дайны үеэр АНУ-ын Зэвсэгт хүчин андуурч гал нээж Иракийн 8 цэргийн оффицерийн аминд хүрчээ.