
Есдүгээр сарын 14-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 257 дахь өдөр бөгөөд он дуусахад 108 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 5, нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2499.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 37.00, юань 365.50, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Монголын тэргүүлэх 56 аж ахуйн нэгж 600 гаруй ажлын байр зарлах “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг 14.00 цагт Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно.
- 09.00-18.00 цагт "Blue sky tower"-ийн "Daimond" танхимд "Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-одоо-ирээдүй" сэдэвт симпозиум болно.
- Нийслэлийн тээврийн газрын даргын удирдамжийн дагуу баруун, өмнөд хэсгүүдэд жолооч нарын зөрчилтэй үйлдлийг илрүүлж, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт шалгалт хийнэ.
- 09.00 цагаас НИТХ-ын Ээлжит бус хуралдаан Хангарьдын 14 давхарт болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэл, Нийслэлийн хотын шуудын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, мөн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ.
- "PQ" Олон улсын орчин үеийн театрын тайз, хувцас, архитекторын наадамд "АЗИОПА" бүтээлийг Монгол туургатан уран бүтээлчид танилцуулах үйл ажиллагаа, Эрдэм шинжилгээний хурал, хамтарсан үзэсгэлэн Монголын Театрын музейн Кино танхимд нээгдэнэ.
- 09.00-17.30 цагийн хооронд Блю Скай Зочид буудалд Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэгч талуудын уулзалт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1991 оны энэ өдөр БНСУ-ын Afterschool хамтлагын гишүүн Nana (Lim Jin-Ah) мэндэлжээ.
- Өнөөдөр Непалд Хүүхдийн баярын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Румын улсад Инженерүүдийн баяр болж байгаа юм байна.
- 2000 онд Microsoft компани цоо шинэ бүтээгдэхүүн болох Windows ME-г худалдаанд гаргажээ.
- 2003 онд бүх нийтийн санал асуулгаар Эстони улс Европын холбоонд нэгдэхийг зөвшөөрчээ.