
Таван Толгой ХК-нд хийгдсэн төрийн байгууллагуудын шалгалтаас үзэхэд их хэмжээний мөнгө завшсан байх үндэслэл илэрч байгаа талаар Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугар өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийв. Хурлын үеэр түүний өгсөн мэдээллээр Таван Толгой ХК-ний ТУЗ-ийн гишүүн Д.Бат-Эрдэнийг орон нутгийн өмчийн төрийн төлөөллөөр томилсноос хойш ашиг сонирхлын зөрчил үүсэх болсныг тодотгосон юм. Өмч хөрөнгө завшсан байж болзошгүй гэж хардагдаад буй зарим асуудлыг дурдвал:
- Таван Толгой ХК-аас хулгайн байдлаар 390 мянган тонн нүүрс гаргасан.
- ТУЗ-ийн гишүүдэд өндөр цалин урамшуулал олгосон.
- Хуулаагүй хөрсийг хуулсан болгож зохиомлоор зарлага бодон завшсан гэх мэт 16 таамаг байгаа гэнэ.