
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн “Boeing 737-800” агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн БНЧУ-ын Тravel Service компанид нойтон түрээсийн гэрээт ажлаа 5 сарын хугацаанд амжилттай гүйцэтгээд энэ сарын 24-нд буюу өчигдөр оройн 21.50 цагт эх орондоо газардлаа.
"МИАТ" ТӨХК тус компанид агаарын хөлгөө сүүлийн дөрвөн жил дараалан ийнхүү нойтон түрээсийн гэрээгээр түрээслүүлж байгаа бөгөөд энэ удаа европын 50 гаруй чиглэлд нислэг үйлдсэн байна.