Балжинням, Дашням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр өнөөдөр тохиож буй. Энэ өдрийг "Хүчин төгсөхийн барилдлагатай, буяны үйл хийгээд шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, аливаа үйлийг хийхэд жилийн бусад бүх сайн өдрүүдийн дотроос онцгой, нэн өлзийтэй сайн өдөр" хэмээн Монголчууд эртнээс бэлгэшээж ирсэн. Иймд энэ өдөр Гэрлэх ёслолын ордны ачаалал эрс нэмэгддэг билээ. Одоогийн байдлаар 60 орчим хос Гэрлэх ёслолын ордонд захиалга өгсөн байна.