Энэ сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгаас алга болсон хэмээн бүртгэгдсэн ах дүү хоёр хүүхдийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрынхан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олжээ. Ах нь 12 настай, дүү нь найман настай аж. Урьдчилсан байдлаар гадны ямар ч нөлөө байхгүй нь тогтоогдсон бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нөхцөл байдал тогтоогдоогүй хэмээн ЦЕГ-аас мэдээллээ. Хэргийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.
