Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/783 дугаар захирамжаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор шуурхай албаны автомашиныг гардуулан өглөө.
Тус агуулах нь 1986 оноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас хүнс, өвс тэжээлийг стандартын дагуу хадгалахад хүндрэл учруулаад байсан юм. Тиймээс Онцгой байдлын газар болон “Мерси Кор Монгол” ОУБ-ын 60 сая төгрөгийн санхүүжилтээр бүрэн засварлаж, ашиглалтад орууллаа.