
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар HR клубтэй хамтран энэ сарын 19, 20-нд хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулах талаар мэдээллээ. Энэ үеэр 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллага болон хөдөлмөрийн 14 бирж нийт 4000 гаруй ажлын байр зарлах гэнэ.
Түүнчлэн мэргэжлийн сургалтын 34 байгууллага, хадгаламж зээлийн хоршоод, гарааны бизнес эрхлэгч, хувийн хөдөлмөрийн биржүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ ажил хайгч иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгнө.