
Бельги улсын Соёлын болон Боловсролын сайдын ажлын албаны референт, тус улсын эзэн хааны орос, франц, монгол хэлний итгэмжит орчуулагч Б.Оюунтүлхүүр Брюссельд орон нутгийн сонгуульд бусад иргэний хамт баг болон өрсөлдөж буй тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тус сонгууль өнгөрсөн ням гарагт болсон бөгөөд монгол нэр дэвшигч бүхий баг ялалт байгуулжээ. Ингэснээр тус улсын томоохон хоёр нам шинээр гарч ирсэн иргэний хөдөлгөөний “Alternative humaniste” бие даасан бүлэгтэй альянс байгуулах замаар хамтарч ажиллах нөхцөл үүссэн байна. Өөрөөр хэлбэл тухайн намууд ямар ч асуудлыг иргэний хөдөлгөөний оролцоотой шийдэж байх улс төрийн систем дэх шинэ уур амьсгал бүрэлдэж буй гэнэ.