
Дорнын эдийн засгийн форумд оролцож буй таван улсын төрийн тэргүүнүүд уулзаж “Алс Дорнод: Боломж бололцооны хил хязгаарыг тэлэх” сэдвээр хуралджээ. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус бүс нутгийг 2035 он хүртэлх хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг танилцуулсан байна. Түүний үзэж байгаагаар "Роснефть", "Росатом", "Роскосмос” тэргүүтэй Оросын аварга компаниуд Алс Дорнодод төлөөлөгчийн газраа нээж тус бүс нутгийн хөгжилд тэргүүлэх хувь нэмрийг оруулах ёстой ажээ. Хуралдаанд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жинпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён оролцсон.