
Gallup байгууллагын 146 орны иргэдийн дунд явуулсан судалгаагаар Монгол улс эерэг сэтгэгдэл төрүүлдэг орнуудын нэгээр нэрлэгджээ. Энэ жагсаалтыг Монгол улс Швед, Нидерланд, Польш зэрэг орны хамтаар тэргүүлсэн байна. Харин сөрөг сэтгэгдлийг үлдээдэг топ улсаар Төв Африкийн БНУ тодорлоо. Түүний араас Ирак, Чад, Сьерра-Леоне, Египет, Иран, Нигер жагсчээ.