
Өнгөрсөн зуны үерийн гамшигт өртсөн Баян-Өлгий аймгийн иргэдэд Казахстан улс 500 долларын хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Айбек Смадияровын хэлснээр “Энэхүү хүмүүнлэгийн тусламж Казахстан, Монгол улсын ах дүүгийн харилцааны илрэл юм. Монгол улсын Баян-Өлгий аймгийн хүн амын 95 хувийг казахууд эзэлдэг” хэмээжээ. Тус тусламж үерээс улмаас хохирсон казах иргэдийг дэмжихэд зориулагдах юм байна. Хөрөнгийн зарцуулалтыг Казахстан улсын Сангийн яам хянаж байх гэнэ.