
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх түүх, соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270м2 талбай бүхий хоёр давхар барилгыг албадан буулгах захирамж гаргасан юм.Энэхүү чөлөөлсөн талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс тохижилтын ажил хийж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байна.