
Хан-Уул дүүрэгт орших "Говь" компаний үйлдвэрийн зам дагуу баригдаж буй орон сууцны барилгын талбайд кран унасан осол гарлаа. Энэхүү осол өнөөдөр 14 цаг орчимд гарсан. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, "Цагдаагийн бие бүрэлдэхүүн уг хэрэг дээр ажиллаж тул удахгүй мэдээлэл хүргэе" гэсэн хариуг өглөө. Энэ талаар бид дахин мэдээллэх болно.