
- Монголд хоёр дахь удаагаа болж буй жюү жицүгийн олон улсын "ULAANBAATAR PRO" тэмцээн Спортын төв ордонд боллоо. Есөн орны 441 тамирчин зодоглож байгаа тэмцээний өсвөр үеийн хөвгүүдийн ангилалд олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын хүү Манлай, Мандах нар өрсөлдөн, хоёулаа хүрэл медаль хүртэв.
- Жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногийг багш нарын баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэвч баярынхаа өдрөөр 1-р сургуулийн захирал авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, саатуулагдлаа.
- ОХУ-ын “Россия 1” телевизээс бэлтгэн гаргадаг "Гайхалтай хүмүүс" нэвтрүүлэгт Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож, Оросуудыг алмайруулсан. Тус нэвтрүүлэгт урилгаар оролцсон ихэр эгч дүүс 1200 сарнайг таван минутын дотор алдалгүй тогтоосон юм.
- ЕБС-ийн таван сурагч, гурван оюутан хар тамхины хэрэгт холбогдсон. Хэргийг шалгаж үзэхэд хамгийн бага нь 13 настай охин байсан юм. Ихэвчлэн 16-22 насныхан найз нөхдийнхөө хүрээнд хар тамхины хэрэгт холбогдсон байдаг талаар ЦЕГ мэдээлсэн.
- Тагнуулынхан "Голомт" хотхонд тусгай ажиллагаа явуулсан. Энэхүү ажиллагаагаар тагнуул хийх шинжтэй, гадаад улсын иргэний үйл ажиллагааг зогсоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулж, нэг сар цагдан хорихоор болсон.