
"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан"-ыг төрийн жинхэнэ албан хаагчаас бусад иргэд, олон нийтийн дунд зарлаад байна. Нийт 45 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаан нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл явуулна. Оролцохыг хүссэн баг судалгааны баг бүрдүүлж оролцоно. Баг бүр ахлагчтай байх ёстой. Материалыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 - 15:00 цагийн хооронд хүлээн авах гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://updi.ub.gov.mn/ сайтаас авах боломжтой.