
Автобусны жолооч нарын дунд Уран жолоодлого-Ур чадварын тэмцээнийг зарлан, аваргаа шалгарууллаа. Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартаар тестийн шалгалт авахаас гадна жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорьж байна. 2018 оны 10 дугаар сарын 12-ноос эхэлсэн тэмцээнд ОНӨААТҮГ-ын бүх жолоочийг хамрагдаж байгаагаараа онцлогтой. Тэмцээн үндсэн 2 шаттай явагдах бөгөөд хэсэг тус бүрээс гурван байр шалгаруулан нэгдсэн дүнгээ гаргаж байгууллагын аваргаа тодруулна. Тэмцээний эхний шатанд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 1 дүгээр баазын 1, 2 дугаар хэсгээс 102 жолооч оролцож мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорьсноос дараах жолооч нар шалгарч байгууллагын аваргад орох эрхээ авлаа.
Нэгдүгээр бааз 1 дүгээр хэсэг
1 дүгээр байр Б.Уранбат 2 минут 26 секунд
2 дугаар байр Б.Батбаяр 2 минут 44 секунд
3 дугаар байр Ц. Отгонжаргал 2 минут 45 секундээр
Нэгдүгээр бааз 2 дугаар хэсэг
1 дүгээр байр Б. Түвдэнгарав 2 минут 26 секунд
2 дугаар байр М. Гансүх 2 минут 44 секунд
3 дугаар байр Н. Ганбат 2 минут 45 секундээр тус тус шалгарлаа.