
БСШУСЯ-нд Ерөнхий боловсролын зарим сургууль "Halloween" буюу сүнсний баярыг хэт нүсэр тэмдэглэдэг болоод байгаа. Энэ нь эцэг эхчүүдэд зардал чирэгдэл учруулж байна гэсэн гомдол иржээ. Энэ баяр нь Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй. Иймд төрийн болон хувийн өмчийн сургуулиуд сүнсний баярыг тэмдэглэхгүй байх чиглэлийг ЕБС-ийн удирдлагуудад хүргүүлсэн байна.