"Шар айраг" хамтлагийн дуучин, явуулын википедиа хочит Г.Ганхүү 25 дугаар суваг телевизээс зохион явуулдаг "21000" реалити шоунд дуучин Д.Отгонжаргалтай өрсөлдөхөөр болжээ. Шоуны зураг авалт Японы Токио хотод эхэлсэн бөгөөд 21000 төгрөг иенээр худалдаа хийж, хоол хүнсээ цуглуулах үүрэгтэй.
Нэвтрүүлгийн оролцогсод 21000 иеноор 10 хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хоногийн хоолоо хэрхэн залгуулах вэ гэдгийг үзэгчиддээ харуулж, хэн илүү мөнгөтэй үлдсэн нь шоуны ялагч болж, 3 сая иеннтой болох юм. Үүний зэрэгцээ жингээ хасаж өрсөлдөх гэнэ. “21000” реалити шоуны өмнөх дугаар Өмнөд Солонгосын Сөүл хотод хийгдэж жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ (Мөөжиг), Р.Адъяа нар оролцож, Ө.Мөнх-Эрдэнэ 13 мянган вонтой үлдэж ялагчаар тодорч байлаа.
