
Улсын хэмжээнд төрийн өмчит ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх даваа гарагаас эхэлнэ. Энэ улиралд нэг долоо хоног амрах хуваарьтай байна.
Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлж, хичээл арваннэгдүгээр сарын 5-наас орно.
Энэ жил идэр есийн хүйтний үед сурагчдыг амраах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан 2018-2019 оны хичээлийн жилийн амрах хуваарь уян хатан байх онцлогтой аж.