Засгийн газраас дөнгөж сая ирэх арваннэгдүгээр сарын 8, 9-нд бүх нийтээр амрах шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 8-нд тохиож буй. Энэ өдөр нь пүрэв гаригт таарч байгаа бөгөөд 9-нд буюу баасан гаригт сунгаж амрахаар боллоо. Харин баасан гаригийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны өдөр нөхөн ажиллахаар болсон байна. Үүнээс гадна Улс тунхагласны баяр болох 11 дүгээр сарын 26-ны бүх нийтийн амралтын өдөр мөн ажлын өдөр таарч байгаа юм.