
"Олон улсын нисэх буудлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис тээвэрлэх гэмт хэргийг мөрдөн шалгах арга" зөвлөгөөнийг МИАТ дээр зохион байгуулж байна. Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс болон Канад улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны хатан хааны "Морьт" цагдаагийн албатай хамтран зохион байгуулж байгаа аж. Уг зөвлөгөөнд ЦЕГ, ТЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, ГЕГ, МХЕГ, Гадаадын иргэн харъяатын газар, ХСИС зэрэг газрууд оролцож байна.