
Нислэгийн багтай “Союз” сансрын хөлөг онгоцны ослын шалтгааныг улсын тусгай комисс нягталж үзээд Байконур нислэгийн талбай дээр гарсан алдаанаас болж гэсэн дүгнэлт гаргалаа гэж “Роскосмос” мэдэгдэл хийлээ.
Осол нь пуужингийн эхний шатны хэсгийн баруун талын залуулах цорго хаагдаангүйн улмаас болжээ. Зайлуулах цорго хаагдахгүй байснаар баруун тал шатахууны саваа цөмөлсөн байна. Техникийн инженерийн судалгааний төв хүрээлэнгийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Н. Севастьянов “осолын гол шалтгаан болсон дамжуулах төхөөрөмжийн эвдрэл нь “Байгонур”сансарын буудалд хөлгийг угсрах явцад гаргасан алдаа байлаа. Энэ нь баримтаар нотлогдсон” хэмээн тодруулжээ. “Тухайн алдааг гаргасан буруутныг хуулийн байгууллагынхан тодруулна” гэж тэрбээр мэдэгдэв.