
Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа анхаарвал зохих дараах найман зөвлөмжийг НМХГ-ын авсан мэдээллийн дагуу хүргэж байна.
1. Худалдаа, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авахдаа хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх арга, хадгалах нөхцөл заагдсан эсэхийг шошгоос харах, түүнчлэн чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх;
2. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо болон түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй газар болон чингэлэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх;
3. Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзсон, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал үүнийг агааргүй орчинд исэлт явагдаад бактери үүсч муудсан гэж ойлгон хэрэглэхгүй байх;
4. Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвал;
7. Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах;
8. Мах, махан бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээтэй, эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэх