Ховд аймгийн Мянгад сум 1924 онд байгуулагдсан, 3665 хүн амтай, дэд бүтэц харьцангуй хөгжсөн сумдын нэг гэгддэг.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус сумын төвд шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын үйл явцтай танилцаж мөн салбарын багш, ажилчидтай уулзлаа. Ирэх онд шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болно. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй хуучин цэцэрлэг 75 хүүхдийн ортой ч 117 хүүхэд хүмүүжиж байгаа аж. Сумын хэмжээнд сургуулиас өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай 1-6 насны 400 гаруй хүүхэд байдаг гэлээ.