-Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Төрийн бус байгууллага-
Миний бие Монголд томилогдон ирээд удаагүй байхдаа хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр бүртгэлтэй Төрийн бус байгууллага (TББ) 600 гаруй байдаг гэсэн тоог сонсоод ихэд гайхаж байснаа санадаг.
Гэхдээ бодитойгоор үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд түүний тал хувь нь бөгөөд идэвхитэй үйл ажилагаа явуулдаг 60 орчим ТББ байгаа гэж сонсоод бага зэрэг санаа амарч билээ. Бодитоор үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудын тоо одоо хүртэл тодорхойгүй байдаг ч тус төсөлтэй хамтран ажилладаг 30 орчим ТББ байдаг. Хэдийгээр ийм ялгаа байдаг ч манай ТББ-ууд үйл ажиллагаагаа маш идэвхитэй явуулдаг.
Дээрх ТББ-уудад байдаг асуудал бол хоорондын нэгдэл, уялдаа холбоо дутмаг байгаа явдал юм. Хөгжлийн бэрхшээл гэсэн нэг салбарт ажиллаж байгаа ТББ-ууд боловч хоорондын нэгдэл уялдаа холбоо хангалтгүй байна. Гэхдээ энэ бол зөвхөн Монголд ч биш, олон улсын жишээг харахад ерөнхийдөө тийм сайнгүй байдаг. Хөгжлийн бэрхшээлийн төрөл, хүнд хөнгөнөөсөө болоод гарч байгаа асуудал нь өөр өөр байдаг учраас ТББ-ууд нэгдэхэд хэцүү гэсэн яриа байдаг.
Мэдээж хараа, сонсгол гээд тулгарч байгаа асуудал нь хоорондоо томоохон ялгаатай. Гэвч тийм ялгаатай байсан ч нийтийн эрх ашгийн талаасаа хоорондоо нэгдсэнээр гарах үр дүн нь илүү ач холбогдолтой байж болно. Ялангуяа хууль боловсруулах, хөгжлийн бэрхшээл нь нийгэмд байгаа талаар нийтэд ойлгуулах, ухуулан сурталчилахад нэгдмэл хүч хэрэгтэй.
Хөгжлийн бэрхшээлд ижил талууд байдаг. Харин энэ нийтийг хамруулсан асуудлыг өргөн хүрээтэй, олон талаас харах нь чухал. Бусад орнуудын туршлагыг харахад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд нэгдсэнээр төрийн бодлого төлөвлөлтөд хүчтэй нөлөөлдөг.
Монголын ТББ-ууд нь чиг-лэл чиглэлээрээ маш идэвхтэй ажилладаг. Харин цаашдаа нэгдсэн өнцгөөс асуудалд хандаж, нийтийг хамарсан эрх ашгийн төлөө хамтран ажиллаасай гэж хүсч байна.
“Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”
Жайка ОУХАБ-ын мэргэжилтэн, Ахлах зөвлөх Чиба Хисао