
Эрхэм төрийн түшээд ЖДҮХС-аас толгой дараалан зээл авсан нь илчлэгдээд байгаа билээ. Тэгвэл ЖДҮХС-гийн мөнгөнөөс Капитал банк мөн л зээл аваад эргэн төлөлт огт хийгдээгүй өдий хүрсэн талаар өнөөдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийлээ.
Энэ талаар Баялаг бүтээгчдийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр мэдээлэхдээ "Ж.Эрдэнэбатын Засгийн газар буухаасаа өмнө 0,014 хувийн алдангитай гэрээг Капитал банктай хамтран 2017 онд байгуулжээ. Энэ гэрээ одоо надад байна. Капитал банкны 99.98 хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа эзэмшдэг. ЖДҮйлдвэрлэгч нарт очих ёстой байсан энэ зээлийн мөнгийг Капитал банк авах нь шударга ёсонд нийцэх үү" гэв.

Тэд өнгөрсөн долоо хоногт дээрх асуудлаар АТГ-т хандсан гэнэ. АТГ УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарын хэргийг шалгаж байна.