
31 дэх жилдээ зохиогдох гэж буй "Гоёл" наадам энэ сарын 30-нд болох бөгөөд энэ үеэр Буриадын алдарт загвар өмсөгчид оролцох болжээ. Буриадаас 10 гаруй загвар өмсөгчид оролцох бол манай улсаас 80 гаруй модель тайзнаа гарах юм байна. Топуудаас дурдвал Э.Сэлэнгэ, О.Уянга, О.Пүрэвдулам, Х.Бадамцэцэг, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар тайзнаа алхана.