Таван настай Т-г хаднаас унаж хөлөө хугалаад, модноос дүүжлэгдэн осголтын байдалтай байхад олж амь насыг нь аварчээ. Гавьяа байгуулсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нарыг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнасныг хэлтсийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн байна.