
Гүржийн Ерөнхий сайд Мамука Бахтадзе иргэдийнхээ өрийг тэглэхээр болсноо энэ даваа гарагт мэдэгдлээ. Тус улсад 600 мянган иргэн банкиндаа зээлтэй байдаг аж. Өрийг тэглэх ажил ирэх сарын 15-аас эхлэн шинэ жил хүртэл үргэлжлэх гэнэ.
Тус улсын Ерөнхий сайд 2019 онд Гүржийн ард түмнээ өрөөс чөлөөлөхөөр "Карту сан"-тай хамтран ажиллаж байна. Ард иргэдийнх нь нийт өр 1,5 тэрбум лари юм.