
“Ган үзэг-2018” наадам ирэх сарын 9-ний өдөр тохион шилдэгүүдээ тодруулахаар болжээ. Энэхүү наадамд 100 гаруй хэвлэл мэдээллийн 400 гаруй сэтгүүлч, уран бүтээлч оролцох юм.
“Ган үзэг 2018” наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэх мэт нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм.
Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь, олон нийтийн цахим санал асуулга 30 хувь, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь байхаар шийдвэрлэсэн бөгөөд 12 дугаар сарын 01 хүртэл нэр дэвшүүлсэн материалыг хүлээн авахаар болжээ.