
БНХАУ-ын Санья хотноо болж буй “Дэлхийн мисс-2018” уралдаанд эх орноо төлөөлөн оролцож буй Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчин гоо бүсгүйн нэг болж, нээлтийн арга хэмжээнд бүжиглэхээр боллоо.
Тэмцээний нээлтэд түүнтэй хамт Унгар, Шри Ланка, Боливи, Боставан, Араб, БНСУ, Гондурас, Нигер, Лебанон зэрэг орны бүсгүйчүүд бүжиглэх юм. Уг уралдааны эцсийн шатны шалгаруулалт ирэх сарын 08-ны үдэш болж, дэлхийн гоо бүсгүй тодорно.
Дашрамд дурдахад, "Дэлхийн мисс-2018” тэмцээний "VOTE" буюу интернэт санал асуулга өнөөдөр дуусах тул та эх орныхоо миссийг дэмжин саналаа өгөх боломжтой.
Үүний тулд:
1. “Miss World – Mongolia” фэйсбүүк хуудсанд нэгдэнэ. https://www.facebook.com/Miss-...
2. Тухайн фэйсбүүк хуудсанд байрлах “Use App” товчийг даран “Model Power” сайтруу дамжин орж “Like” дарна. /Та “Like” товчийг дарахад Фэйсбүүкээрээ нэвтрэх сонголт гарч ирэх бөгөөд уг сонголтыг хийсний дараа “Vote for” товч гарч ирнэ. Та энэ маягаар 24 цаг тутамд 1 удаа VOTE өгөх боломжтой/
3. “MissWorld.com” Сайтад өөрийн facebook эрхээрээ нэвтэрч ороод VOTE өгөх
Miss World Сайт: https://missworld.com/#/login