
Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хоногт 15-20 хүн гэмтэж бэртдэг бол хоногт 1-2 хүн зөвхөн зам тээврийн ослоор амиа насаа алддаг байна
Тэгвэл 11 дүгээр сарын 29-ний энэ өдрийг Тээврийн цагдаагийн албанаас Зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" болгон зарлаад байгаа билээ.
Төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, их, дээд сургуулийн оюутан залуусыг дуу хоолойгоо нэгтгэж, зам дагуу нэг цагт зэрэг зогсохыг уриалсан аж. Мөн улсын хэмжээнд замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд бүрэн зогсоож дуут дохиоллоо дуугаргах юм.
Мөн Зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх замаар ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдэд хүндэтгэл 5 дахь жилдээ тохиож байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр 10.00 цагаас Тээврийн цагдаагийн албаны Төв байрнаас эхэлнэ.