
"Дэлхийн мисс-2018" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Э.Энхриймаа интернэт санал асуулгаар www.missworld.com сайт дээр хоёрдугаар байрт, “Model Power Live” сайт дээр дөрөвдүгээр байрт явж байна. Тэрбээр үндэсний бүжгээрээ шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч Дэлхийн гоо бүсгүй 2018 тэмцээний нээлтэнд бүжиглэхээр болоод байгаа билээ.
Өчигдөр дуусгахаар товлоод байсан санал асуулгын хугацааг зохион байгуулагчид хойшлуулж 11-р сарын 30-ны 17 цаг хүртэл сунгасан байгаа билээ.
Та дараах линкээр дамжин орж, Like болон VOTE дараад л санал өгөх боломжтой юм.