
Хүн амины хэргээр бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн 78 настай Самуэль Литтл 35 жилийн хугацаан 90 хүн алсан гэдгээ хүлээжээ Хэрэв эл хэргүүд нотлогдвол тэрээр Америкийн түүхэнд хамгийн аймшигт цуврал алуурчин болох аж. Гэмт хэрэгтэн гурван эмэгтэйн аминд хүрсэн хэргээр гурван удаа бүх насаараа хоригдол ял аваад байсан бөгөөд өөр нэгэн хүн амины хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж байхдаа бусад аллагуудынхаа хэргийг хүлээжээ. Калифорнийн мужийн шоронд ялаа эдэлж байсан тэрбээр өөр шоронд шилжихийн тулд дээрх хэргүүдийнхээ талаар ярьжээ.
Самуэль Литтл аймшигт хэргээ Америк орон даяар үйлдэж байжээ. Жексон,Мисиссипид - нэг хүн; Цициннати, Огайод- нэг; Феникс, Аризонад- гурав; Лас-Вегас, Невадад – нэг гээд аймшигт жагсаалт үргэлжлэх аж. Гэмт этгээд хаана ямар эмэгтэйг яаж алснаа тодорхой санах мөртлөө он сар өдөр дээрээ будилж байгаа гэнэ. Түүний хохирогчид ихэнх нь нийгмийн эмзэг бүлгийн эмэгтэйчүүд болох хар тамхинд донтогсод эсвэл бие үнэлэгчид байжээ. Холбооны мөрдөх товчооныхон Самуэль Литтлийн хүлээсэн 90 хүн амиын хэргийн 34 нь нотлоод байгаа аж. Харин үлдсэн аймшигт аллага дээр мөгдөгчид үргэлжлүүлэн ажилсаар байна.