
Шинийг санаачлагчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийн баяр Шинэ үеийн манлайлагчид, залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлж урам зоригоор тэтгэх зорилготой.
Гурав дахь жилдээ зохиогдож буй Unplug 2018-д нэг талаас амжилттай яваа үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, бүтээгч хүмүүс зочноор оролцож, нөгөө талаас тэднээс суралцах, үлгэр дууриал авах хүсэлтэй эрч хүчтэй залуусаас бүрдсэн 1000 гаруй хүн цуглах юм.
Unplug 2018 арга хэмжээ уламжлал ёсоор дараах дөрвөн хэсгээс бүрдэнэ:
- UNPLUG CONVERSATIONS - Асар тулгамдсан сэдэв, санаанд оромгүй зочидтойгоор
- UNPLUG MARKETPLACE - 20+ онцгой компани/бүтээгдэхүүнтэй, шинэлэг хэлбэртэйгээр
- UNPLUG UPDATES - Сэтгэл хөдлөм санаа/төслүүд, илүү том төлөвлөгөөтэйгөөр
- UNPLUG AWARDS- Шилдэг санаачилга хэмээх шинэ номинацитайгаар
Энэ жилийн Unplug-ийн онцлог нь орчиндоо ээлтэй эвент хэлбэрээр зохион байгуулагдах юм. Энгийн эвентүүд асар их хуванцар, цаасан хог хаягдал гаргадаг бол бид эдгээрээс зайлсхийж, аль болох дижитал сонголтуудыг ашиглан Unplug 2018-ийг эвент зохион байгуулалтаар шинэ шатанд гаргах юм байна.