
Боловсролын салбарт бугшсан авлига, хээл хахуулийн шинжтэй үйлдэлтэй АТГ-ынхан эрчимтэй тэмцэж буй. Үүний хүрээнд Улсын тэргүүний I сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг бусдаас хахууль авахад нь хэд хэдэн албан тушаалтан нөлөөлсөн нь тогтоогдсон билээ.
Түүнээс хойш удалгүй БСШУСЯ-ны харьяа “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнийг бусдаас хахууль авсан үндэслэлээр яллагдагчаар татсан. Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлжээ.
Л.Эрдэнэ нь 2018-2019 оны хичээлийн жилд “Шинэ эхлэл” сургуулийн зургадугаар ангид элссэн Н-ыг тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцүүлснийхээ төлөө ээж О-ээс нь энэ оны зургадугаар сарын 23-нд 10 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж. НПГ-аас энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Г.Равжаа