
Францад дөрвөн долоо хоног үргэлжилж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн эмх замбараагүй байдал, хүчирхийлэл болон хувирч байна. Шатахууны үнийн нэмэхтэй тэмцэж гарч ирсэн “шар хантаазчингууд” эдүгээ засгийн газрыг унагаах зорилготой хөдөлгөөн болжээ. Олон хоног үргэлжилсэн жагсаал цуглааныг далимдуулан дээрэм тонуул, танхай хэрэг газар авч байгаа аж. Өнгөрөгч бямба гаригт Парис хотын төвд 5,0 мянган эсэргүүцэд цугларч тэдний эсрэг 8,0 мянган цагдаагийн ажилтан 12 хуягт тэрэг гарчээ. Өнгөрсөн долоо хоногт жагсагчид хотын төвд байдаг Ялалтын хаалгыг эвдсэн хэрэг гарсан бөгөөд иймэрхүү явдлыг дахин гаргахгүйн тулд цагдаа нар жагсагчдын эсрэг шинэ төрлийн нулимс асгаруулагч хий ашигласан байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн эмх замбараагүй байдал болон хувирснаас болж 100 гаруй хүн бэртэл гэмтэл авч,1000 гаруй хүн баривчлагдан саатуулагдаад байгаа аж.