
Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирсэн санал хүсэлт, иргэдийн зорчих эрэлттэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.
- Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй зогсоолуудын ачааллыг бууруулах чиглэлээр дараах ажлуудыг эхлүүлээд байна.
Өглөө оргил ачааллын үе 7:10, 7:25 цагуудад дараах богино эргэлтийн чиглэлүүдэд тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийжээ.
- “Саппоро - МУБИС”
- “25 дугаар эмийн сан - Зүүн 4 зам”
- “5 богд - МУБИС”
- “7 буудал - МУБИС”
- “Монгол кино үйлдвэр - МУБИС”
- “Саппоро - 3,4 дүгээр хороолол – Гандан - МУБИС”
- “3 дугаар эмнэлэг - Баруун 4 зам-Чингэлтэй дүүрэг - МУБИС”
- “Хархорин - Гурвалжингийн гүүр - Зайсан”
Оройн оргил ачааллын 18:20 цагт дараах богино эргэлтийн чиглэлүүдэд тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдээд байна.
- “Ард кино театр - 120 мянгат - Яармаг”
- “Ард кино театр- ЭТӨЧ - 5 шар”
- “Цэцэг төв-Хүнсний 1 дэлгүүр - 7 буудал”
- “Төв цэнгэлдэх - Зүүн 4 зам”
- “Баянгол зочид буудал - Нисэх”
- “Элба - Дэнжийн 1000”
- “Бөмбөгөр-Алтай хотхон - БММЗ”
- “Өргөө амаржих газар - Офицеруудын ордон”
- “МУБИС /зүүн/ - МУИС - 3.4-р хороолол - Өнөр хороолол - 5 шар
4 дүгээр дэлгүүр - Сэлх”
- Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хот орчмын болон алслагдсан чиглэлүүдэд өглөөний эх авалтыг урагшлуулах, хүртээмж багатай зорчигч урсгал ихтэй чиглэлүүдэд гаралт нэмэгдүүлэх ажлын хүрээнд :
- Алслагдсан дараах 16 чиглэлд өглөөний эх авах цагийг 5-9 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдсэн.
o Ч:9 “Нисэх”
o Ч:7 “Зунжин”
o Ч:14 “Нарангийн гол”
o Ч:15 “Сонсголон”
o Ч:13 “Тахилт”
o Ч:28 “Сэлх”, “Ард кино театр”
o Ч:32 “ТЭЦ3”
o Ч:38 “Хайлааст”
o Ч:41 “Халдвартын эмнэлэг”
o Ч:44 “Дүнжингарав”
o Ч:53, Ч:54, “Яармаг”
o Ч:56 “Буянт ухаа”
o Ч:57 “Нарангийн гол”
o ХО:2 “Дүнжингарав худалдааны төв”
o ХО:3 “Гордок”
o ХО:8 “Найрамдал” зогсоолуудаас тус тус хөдлөхөөр
Ачаалал ихтэй Ч:8 “Хайлааст – МУБИС - Цэцэг төв”, Ч:27 “Вокзал - Бөмбөгөр - Өвөр согоот”, Ч:41“Баруун салаа - Их тойруу - Халдвартын эмнэлэг”, Ч:42 “Сүлжмэл - Нарны гүүр - Зайсан”, Ч:65 “Зайсан - Офицеруудын ордон”, чиглэлүүдэд үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлсэн.
Хэт хол буюу 50 км-с дээш урттай зарим чиглэлийг богиносгон хүлээгдлийн хугацааг багасгаж, өдөрт үйлчлэх давтамжийг нэмэгдүүлж, давхцалыг бууруулах ажлын хүрээнд Ч:65 “Зайсан - Офицеруудын ордон”, Ч:66 "Зайсан - Цэцэг төв - 11-р хороолол" чиглэлүүдийг шинээр төлөвлөсөн,
Хот орчмын ХО:10 “Эмээлт /хурган/ - Хархорин - 10-р хороолол” чиглэлд иргэдийн эрэлтэд суурилан дунд багтаамжийн автобус үйлчилж байсныг их багтаамжийн автобус явахаар, ХО:6 “Өлзийт хороолол - 120 мянгат” чиглэлд иргэдийн санал хүсэлтээр зорчилт багатай өдрийн цагт цонхлолт хийгдэж байсанд зохих судалгаа хийж цонхлолтгүй явахаар, мөн орой сүүлийн автобус 19:44 хөдөлж байсныг 21:11 цагт хөдлөхөөр цагийг уртасгасан,
Ч:13, Ч:44, Ч:46, ХО:2 чиглэлүүдэд эргэлтийн хугацаа хасч, өдөрт ажиллах рейсийн тоо нэмэгдсэн байна.