
Төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслол уламжлал ёсоор өнөөдөр байх ёстой байсан боловч цуцалжээ. Сүлд модны гэрэлтүүлгийг арванхоёрдугаар сарын 5-нд асаасан тул энэ жил ёслол хийхгүй болжээ.
Д.Сүхбаатарын талбайд сүндэрлэх 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК зассан байна. Харин 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд "Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд болно.