
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон дүүргүүдийн ЗДТГ-аас сүүлийн гурван жилийн хугацаанд “Эрүүл ажлын байр” удирдамжийг хэрэгжүүлэн ажиллажээ. Энэ хүрээнд байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгоход идэвхи санаачлагатай ажиллаж, бусдыгаа манлайлсан байгууллагуудыг өнөөдөр шалгарууллаа.
“ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагаар
1-р байр: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар ,
2-р байр: Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар,
3-р байр: Нийслэлийн Онцгой байдлын газар
3-р байр: Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар
Тусгай байр: Нийслэлийн Соёл урлагийн газар тодорч өргөмжлөл, мөнгөн шагналыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар гардуулж өглөө.
Түүнчлэн Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар гэх мэт 26 байгууллага тус удирдамжийг хэрэгжүүлэн, ажиллажээ.