
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах жил”-ийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө Иргэдэд үйлчлэх төв байрны нэгдүгээр давхарт шинэчлэн нээжээ.
Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв нээгдсэнээр тус хорооны иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, цаг хугацаа, зардлаа хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах шинэ боломж нээгдэж байгаа юм.
9 дүгээр хороо нь 9162 хүн амтай, 100 хувь гэр хорооллын өрхөөс бүрддэг бөгөөд иргэд хөдөлмөр халамжийн үйлчилгээ, улсын бүртгэлийн үйлчилгээг хорооныхоо байрнаас авч, дүүрэг рүү явах шаардлагагүй болж байна. Мөн иргэдэд зориулсан цахим ухаалаг самбар байршуулж иргэд төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримтын жагсаалтыг шууд удирдан хэвлэн авч, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, авах боломжтой болжээ.