
Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямааг хилээр гарахыг хориглох шийдвэр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.
Түүнийг татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдуулан ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж буй бөгөөд яллагдагчаар татах саналаа нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн юм.
Харин прокурор Эрүүгийн хуулийн 18.3.1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Д.Жигжиднямааг яллагдагчаар татаж, “Улаанбаатар төмөр зам”-ын даргаар ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах санал дээрх шүүхэд хүргүүлсэн юм.
Тэрбээр “Фрейт коммодити консолтанс” гэх компаниасаа авсан хувь хүний орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар хоёр тэрбум гаруй төгрөгөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татахаар болоод буй аж.
Г.Равжаа